Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өвсний үндэс” хөтөлбөр манай улсын бүх суманд хэрэгжинэ

"Өвсний үндэс" хөтөлбөр нь Монгол Улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 500 төсөлд 33 сая 500 мянган америк долларыг санхүүжүүлээд байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өвсний үндэс” хөтөлбөр манай улсын бүх суманд хэрэгжинэ
“Өвсний үндэс” хөтөлбөр манай улсын бүх суманд хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бүх суманд төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэлээ. Тодруулбал, “Өвсний үндэс” хөтөлбөрийг манай улсын эрүүл мэнд, ерөнхий боловсрол, ядуурлыг бууруулах, байгаль орчин зэрэг салбарт онцгой анхаарч хэрэгжүүлдэг. Одоогоор Монгол Улсын бүх аймагт хэрэгжсэн. Тухайлбал, 332 сумаас 206-г нь хамраад байгаа юм. Тэгвэл цаашид ч гэсэн хүрээгүй байгаа сумдад төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан дарга Ёокояама Такаши ярилаа.

"Өвсний үндэс" хөтөлбөр нь Монгол Улсад 1990 онд анхны төслөө хэрэгжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 500 төсөлд 33 сая 500 мянган америк долларыг санхүүжүүлээд байгаа юм.

Хуваалцах