Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увсын Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сум руу тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй

Түүнчлэн Баян-Өлгий Бураатын гүүр нурсан учраас тус аймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоогоод байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увсын Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сум руу тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй
Увсын Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сум руу тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй хэвээр байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас өчигдөр Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг, Улиасны хэв гэдэг газар 6 метрийн урттай төмөр бетон гүүр нуржээ. Өмнө нь Шургадгийн сайрын 54 метр бетон гүүр, Бага түргэний 186 метр төмөр бетон гүүрний тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд эвдэрч, дамжих хавтан унаж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Түүнчлэн Баян-Өлгий Бураатын гүүр нурсан учраас тус аймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.

Хуваалцах