Увсын иргэд ҮАБЗ-д шаардлага гардуулна
Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Увс аймгийн сонгогчид Сонгуулийн Ерөнхий Хорооноос хуулийн дагуу авсан “мөнгөн урамшуулал”-аа буцаан өгөх болсон талаараа хэвлэлийн мэдэгдэл хийж байсан билээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Увс аймгийн сонгогчдын төлөөлөл Сонгуулийн Ерөнхий Хорооноос хуулийн хүрээнд авсан “мөнгөн урамшуулал”-аа буцаан өгөх болсон талаараа хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж байсан. Тэд энэ үеэрээ нийтдээ 13 хүний 13 сая төгрөгийг СЕХ-нд буцаан өгөхөө мэдэгдэж, тэр дагуу шаардлагаа СЕХ-ны албаны хүмүүст гардуулсан юм.
Харин өнөөдөр Увс аймгийн Тариалан сумын иргэд Төрийн ордны баруун хаалган дээр цуглараад байна. Тэд ҮАБЗ-д 10:00 цагт Увс аймагт үүсээд байгаа нөхцөл байдал болоод Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн нь удаа дараагийн шат шатны шүүх хурлаар тогтоогдоод байхад асуудлыг өнөө хүртэл шийдэхгүй байгаа асуудлаар шаардлага гардуулах гэж байгаа юм байна.
Дашрамд өгүүлэхэд Увс аймгийн иргэд сонгуулийн хуулийг зөрчсөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын мандатыг хүчингүй болгож, эргүүлэн татахуулахыг холбогдох байгууллагаас шаардаж байгаа юм.


















