Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Увсын оюутны спортын анхдугаар их наадам зохион байгуулагдаж байна

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Увс аймгийн залуучуудын холбоо болон Увсын түүчээ оюутны холбоо хамтран “Увсын оюутны спортын анхдугаар их наадам”-ыг энэ 4-р сарын 5-аас 12-ны хооронд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увсын оюутны спортын анхдугаар их наадам зохион байгуулагдаж байна
Увсын оюутны спортын анхдугаар их наадам зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Увс аймгийн залуучуудын холбоо болон Увсын түүчээ оюутны холбоо хамтран “Увсын оюутны спортын анхдугаар их наадам”-ыг энэ 4-р сарын 5-аас 12-ны хооронд зохион байгуулж байна. Аймгийнхаа оюутан залуусыг идэвхижүүлэх, спиртыг биш спортыг дэмжих олон үйл ажиллагааны эхлэл болгож зохион байгуулж байгаа дээрх наадамд аймгийн уугуул харьяат оюутнууд оролцох бөгөөд спортын гурван төрөлд өрсөлдөх юм байна. Энэ 4-р сарын 5-нд эхний 2 төрөл болох "100н буудалт даам", "Шатар"-ын тэмцээн амжилттай болж өндөрлөсөн бол 3 дахь төрөл болох "Үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг 12-ны өдөр "Увс нуур" дэвжээний зааланд зохион байгуулах гэж байна. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг, бөхийг шимтэн сонирхогчдын өмнө нээлттэй юм байна.

Хуваалцах