Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Увсын залуус хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах аян эхлүүлжээ

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах хандивын аянг Увс аймгийн Тэс сумын оюутны зөвлөлөөс зохион байгуулж байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр МҮОНТ-ийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд өгсөн юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увсын залуус хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах аян эхлүүлжээ
Увсын залуус хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах аян эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хөгжмийн зохиолч Б.Магсаржавд туслах хандивын аянг Увс аймгийн Тэс сумын оюутны зөвлөлөөс зохион байгуулж байна. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр МҮОНТ-ийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд өгсөн юм.

“Олны дунд ам дамжин дуулагддаг “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг дууны хөг эгшгийг тааруулсан Бадарчийн Магсаржав хэмээх эрхэм одоогоор орох оронгүй гундуухан амьдарч байна” гэж оюутны зөвлөлийн залуус ярьж байв. Тиймээс тэд энэхүү хандивын аяныг өрнүүлж, өөрийн гэсэн орон байртай болгох гэж байгаа ажээ. Уншигч та энэхүү сайн дурын тусламжийн аянд оролцож, сэтгэлийн өргөлөө өргөхийг хүсвэл Хаан банк 5007932350 дансанд хандаж, 95886433, 94510414 утсаар холбогдож болох аж.


Хуваалцах