Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Увсынхан хүнсний ногооныхоо 75-80, гурилын 42 хувийг дотоодоосоо хангаж байна

Харьцангуй дулаан, хур бороотой сайхан зун болж өнгөрсөн учраас ургац хураалт хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. Увс аймаг хүнсний ногооныхоо 75-80, гурилын хэрэгцээнийхээ 42 хувийг дотоодоосоо хангаж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увсынхан хүнсний ногооныхоо 75-80, гурилын 42 хувийг дотоодоосоо хангаж байна
Увсынхан хүнсний ногооныхоо 75-80, гурилын 42 хувийг дотоодоосоо хангаж байна. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн хэмжээнд энэ онд 5200 га-д улаан буудай, 420 га-д арвай, овъёос, 240 га-д төмс, 260 га-д хүнсний ногоо тариалсан байна.

Харьцангуй дулаан, хур бороотой сайхан зун болж өнгөрсөн учраас ургац хураалт хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. Увс аймаг хүнсний ногооныхоо 75-80, гурилын хэрэгцээнийхээ 42 хувийг дотоодоосоо хангаж байна.

Тариалалтын хэмжээ жилээс жилд буурч байгаа ч 2018 он гэхэд төмс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэнэ гэж Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн мэргэжилтэн н.Даалхай хэллээ.

Хуваалцах