Өвөл ч дугуй унаж болно гэдгийг залуус баталлаа
Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалж өвлийн улиралд унадаг дугуйг унаж болдоггүй гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр
Мэдээллийн алба

Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалж өвлийн улиралд унадаг дугуйг унаж болдоггүй гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр “Оргил” дугуйн клубийн 100 дугуйчин залуу Туул голын эргээр дугуйн аялал хийж өвөл дугуй унадаг гэдгийг батлав. Туулын мөсөн дээр -18 градустай байсан юм. Мөн дугуйчид маань Улаанбаатар хотод дугуйн зам шаардлагатай байгааг сануулж унадаг дугуйгаар “Унадаг дугуйн зам !”-ын товчлол УДЗ! гэдэг үгийг бүтээжээ.


















