Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөл хоолны дэглэм баривал ханиад хүрнэ

АНУ-ын Мичиганы их сургуулийн судалгаанаас үзвэл хоол хүнсэн дэх амин дэм, эрдэс бодисын хэмжээгээ бууруулаагүй байсан ч хэрэглэдэг илчлэгээ 40 хувиар багасгахад турж сайхан болох биш хүнд өвчтэй болох аж.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөл хоолны дэглэм баривал ханиад хүрнэ
Өвөл хоолны дэглэм баривал ханиад хүрнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Мичиганы их сургуулийн судалгаанаас үзвэл хоол хүнсэн дэх амин дэм, эрдэс бодисын хэмжээгээ бууруулаагүй байсан ч хэрэглэдэг илчлэгээ 40 хувиар багасгахад турж сайхан болох биш хүнд өвчтэй болох аж. Өвлийн цагт бидний бие махбодь нарны гэрэл, амин дэм, биеийн идэвхи дутагдсанаас эсрэг биет буюу хамгаалалт байхгүй болж вирус халдлагад их өртдөг. Бие махбодийн тулгуур нь вирусыг, ялангуяа халдвар авсан эрт үед нь устгах эсүүд болдог гэж эмч нар тайлбарладаг. Хэрэв бие тэр эсдээ шаардлагатайг авч чадахгүй бол өвчнийг эсэргүүцэхэд бэлэн бус байдаг. Хоолныхоо хувь хэмжээг хязгаарласан үед биеийн хүчээ сэлбэхэд илүү хугацаа зарцуулж, юм л бол ханиад томуу тусчихаад байдаг. Өвөл хүн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай бодисын нөөцтэй байх ёстой гэнэ. Гэтэл хоолны дэглэм дархлааг хөндөж, өвчин туссан үед түргэн эдгэрэхэд саад болдог байна.

Хуваалцах