Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа
Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа.

Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурджээ.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, “цагаан зуд” болох эрсдлийг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах