Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

Хөдөө аж ахуйн бирж ХХААХҮЯ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймагт малчдын малыг худалдаалах ажлыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Хөдөө аж ахуйн бирж ХХААХҮЯ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймагт малчдын малыг худалдаалах ажлыг зохион байгуулж байна.

2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын малчдын нийт 455 толгой хонийг "Баян тал" мах боловсруулах үйлдвэрт амжилттай нийлүүллээ.

Цаашид Улсын онцгой комиссын шуурхай штабтай хамтран мал худалдан авах аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэлд зам гаргах ажиллагааг зохион байгуулж, Сүхбаатар, Дорнод аймгийн сумдын малчдаас ирсэн захилгын дагуу амьд хонь худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал явуулна гэж Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК-иас мэдээллээ.

Хуваалцах