Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж хүргэнэ

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж хүргэнэ
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс зудын эрсдэл өндөртэй аймаг, сумдын нэн эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малчдад нэн шаардлагатай малын эм бэлдмэлүүдийг олгох тусламжийн ажлыг эхлүүлжээ.

Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрт арга хэмжээний тусламжийг эмзэг бүлгийн 500 малчин өрхөд үзүүлэхээр болсон байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн оны 12 дугаар сард өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн дөрвөн сумын хүүхдүүдэд мөнгөн тусламж олгож байсан бол цаашид тус аймгийн 23 суманд хүүхдийн мөнгөнд нэмэлт санхүүжилт олгохоор болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах