Өвөлжилт хүндэрсэн сумдад тусламж үзүүлнэ
Архангай аймгийн Чулуут, Цэцэрлэг, Жаргалант, Өндөр-Улаан сумдад өвөлжилт хүндэрч Тариат, Хангай, Цахир сумд зудын байдалд хүрсэн тул аймгийн онцгой комисс аймаг болоод улсын нөөцийн өвс тэжээлийг тодорхой журмын дагуу хуваарилан олгож, сумд руу хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Сумдад очих өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа маргааш хөдлөх бөгөөд энэхүү өвс, тэжээлийг малчдад 50 хувь хямдруулж өгөх ажээ.
Дашрамд дурдахад аймгийн онцгой байдлын газрын мэдээгээр Архангай аймагт өнгөрөгч оны гуравдугаар сард шаардлагатай өвс тэжээл, түлээ нүүрс, хүнс, хувцас хэрэглэлийг малчид төдийгүй төрийн байгууллагын түвшинд бэлтгэж нөөцөлсөн байна.