Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилт хүндэрсэн сумдын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Шаамар, Ерөө, Хүдэр зэрэг нийт есөн сум цагаан зудтай, хоёр сумын нутаг зудархуу байдалд шилжээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилт хүндэрсэн сумдын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
Өвөлжилт хүндэрсэн сумдын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Шаамар, Ерөө, Хүдэр зэрэг нийт есөн сум цагаан зудтай, хоёр сумын нутаг зудархуу байдалд шилжээд байна. Дээрх сумдын нутагт 10 дугаар сарын 19-нөөс хойш өнөөг хүртэл нийтдээ 20 орчим удаагийн цас орж, цасны зузаан 25-40 см, гуу жалгатай газраараа 45-60 см хүртэл цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөв үүсээд байгаа аж.

Иймээс энэхүү цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга өвөлжилт хүндэрч байгаа сумдын малчин өрхийн ахуй амьдралтай танилцаж, тэдний эрүүл мэндэд анхаарлаа хандуулан ажиллах талаар бүх шатны байгууллагуудад албан тоот хүргүүлж, үүрэг чиглэл өгсөн байна. Үүний дагуу тус аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сайнцогоор ахлуулсан ажлын хэсэг Түшиг, Зүүнбүрэн сумаас ажлаа эхлүүлжээ.

Ажлын хэсэгт Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Одоор ахлуулсан эмч эмнэлгийн баг бүрэлдэхүүний “Халуун сэтгэл-2017” аяныхан оролцож байна. Тэд өвөлжилт хүндэрсэн сумдын малчин айл өрхүүдэд эмнэлгийн цогц үйлчилгээг хүргэн үйлчилж байгаа юм.

Эмч нар нэг суманд хоёр өдөр ажиллахдаа сумын төвөөс алслагдсан айл өрх бүрээр орж, тэдэнд үзлэг оношлогоо үзүүлэхийн зэрэгцээ зах зээлд нийлүүлэгдэж байгаа үнээс хямд буюу бөөний үнийн тарифаар эм нийлүүлжээ. Ажлын хэсгийхэн сумдад ажиллаж байх явцад малчдад бэлэн мөнгөний хомсдол үүсээд байгаа нь ажиглагдсан байна.

Сэлэнгэ аймгийн тухайд орсон цасны хэмжээ сумдад харилцан адилгүй байна. Тухайлбал, хамгийн их хур тунадас унадаг Түшиг сум одоогийн байдлаар өвөлжилт хэвийн байхад Зүүнбүрэн суманд хүндрэл үүсээд байгаа юм. Зүүнбүрэн сумын хувьд цас их хэмжээгээр орж зарим газруудад цасны зузаан их, хатуурч байгаа учраас бод, бог малын туур халцрах нөхцөл үүсээд байна гэж малчид ярьжээ. “Халуун сэтгэл-2017” аян Хүдэр, Ерөө чиглэлд үргэлжлэх юм байна.

Хуваалцах