Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, зудын гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан сумдад ажиллаж байна
Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан сумдад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Өвөлжилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, зудын гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор ЭМГ, ХХҮХ, ЭМНДХ-ийн мэргэжилтнүүд болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг Цагаан-Овоо суманд ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа тус тусын чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулах бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр зорилтот иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлж, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх үзлэг зохион байгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар явагдаж байгаа энэ ажил цаашид хуваарийн дагуу хөдөөгийн бүх сумд, Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Б.Отгонбавуу

Хуваалцах