Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

Энэ өвөл цас ихтэй олон жилийн дунджаас хүйтэн өвөл болохыг мэргэжилтнүүд сануулж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 80 гаруйхан хувьтай байна. Өвлийн эхэн сар гарчихаад байхад энэ нь хангалттай үзүүлэлт биш гэдгийг албаныхан хэлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн бэлтгэл 80  хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Энэ өвөл цас ихтэй олон жилийн дунджаас хүйтэн өвөл болохыг мэргэжилтнүүд сануулж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 80 гаруйхан хувьтай байна.

Өвлийн эхэн сар гарчихаад байхад энэ нь хангалттай үзүүлэлт биш гэдгийг албаныхан хэлж байна. Ялангуяа цас, зуд ихтэй үед орон нутгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл зарим аймгуудын хэмжээнд тун буюу аймгуудын аюулгүйн нөөцийн 65 хувь нь л бэлэн болжээ. Харин сумад аюулгүйн нөөцөө 95 хувьтай базаасан байна. Хангалтгүй бэлтгэлтэй байгаа аймгуудын хувьд хатуухан хариуцлага тооцуулж, зүгээр суугаад бусдын дэмээр өвлийг давдаг хойрго байдлыг нь засуулах арга хэмжээ авна гэдгээ салбарын яам илэрхийлж байна.

Түлхүүр үг:Өвөлжилт
Хуваалцах