Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна гэж албаныхан мэдэгдлээ. Энэ сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд өвөлжилтийн бэлтгэлийг хангах бүх нийтийн ажил эхэлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл 86 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна гэж албаныхан мэдэгдлээ. Энэ сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд өвөлжилтийн бэлтгэлийг хангах бүх нийтийн ажил эхэлнэ. Нийслэлийн харьяа агентлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажил тус бүр 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Тухайлбал, Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа ч зарим аж ахуйн нэгжийн хүнд суртлаас болж удаашрах төлөвтэй байгааг албаныхан хэлсэн. Нийслэлээс алслагдсан Налайх хот, Багануур дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа юм. Эдгээр газарт Дулааны станцын засвар шинэчлэлтийн ажлыг эрчим хүчний яам хийх ёстой учраас удаашрах магадлалтай байгаа юм байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал ингэж ярилаа.

Хуваалцах