Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилтийн бэлтгэл ажил хийж байна

Эрчим хүчний яамны шуурхай хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон агаарын бохирдлыг бууруулах тухай асуудлыг голчлон хөндлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн бэлтгэл ажил хийж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажил хийж байна. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний яамны шуурхай хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон агаарын бохирдлыг бууруулах тухай асуудлыг голчлон хөндлөө. Үйлдвэр, станцуудын хувьд үндсэн ба туслах тоноглолын засвар үйлчилгээгээ хийж, бэлтгэл ажил хангагдаж буй талаар мэдээлж байна. Мөн станцуудын нүүрсний хангамжтай холбоотойгоор хоёр уурхайн өвлийн бэлтгэл ажлыг хангах шаардлага бийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцолсон юм.

Мөн тэрбээр "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд "ТЭЦ II” ТӨХК-ийн дэргэд утаагүй түлшний үйлдвэр барихтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх талаар ярилцаж, утааны эсрэг авах арга хэмжээгээ цаг алдалгүй эртнээс төлөвлөх, үйлдвэр, станцууд цахилгаан хангамжийн найдвартай байдлаа сайтар хангах, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын дэд станцыг хоёр талын тэжээлтэй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулав.

Хуваалцах