Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар хэлэлцлээ

Өчигдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, Хүй долоон худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан Нийслэлийн ЗДТГ-т аж ахуйн хашааны зориулалтаар 10 га газа

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар хэлэлцлээ
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, Хүй долоон худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан Нийслэлийн ЗДТГ-т аж ахуйн хашааны зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх тухай, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.

Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудал буюу Замын цагдаагийн газар болон Авто хяналт ХХК нарын хооронд үүссэн газрын маргааны талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.

Мөн БЗД-ийн 25-р хороо Замын цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засварын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн байдалд үзлэг, оношлогоо хийх зориулалттай техникийн үзлэг оношлогооны лабораторийг байгуулж ажиллахыг УБ хотын Ерөнхий менежер Т.Бадамжунай, Замын цагдаагийн газрын дарга Ц.Амгаланбаяр нарт даалгалаа.

Хуваалцах