Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилтийн бэлтгэлд 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай

Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг аймаг орон нутаг зүүн бүсээс хадлан бэлтгэхээр ажилдаа орсон талаар салбар яамнаас мэдээлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн бэлтгэлд 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай
Өвөлжилтийн бэлтгэлд 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг аймаг орон нутаг зүүн бүсээс хадлан бэлтгэхээр ажилдаа орсон талаар салбар яамнаас мэдээлж байна. Энэ жил манай улсад 50 сая гаруй мал өвөлжих тооцоо бий. Өмнөх жилүүдэд хадлан бэлтгэдэг байсан Төв, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар гандуу байна. Тиймээс нийслэл болон эрчимжсэн мал аж ахуй голлон эрхэлдэг бүс нутгийн малчид, орон нутгийн удирдлагууд Сүхбаатар, Дорнод аймгаас хадлан бэлтгэх ажилдаа орсон байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1.4 сая тонн өвс, 150 мянган тонн тэжээл бэлдэх шаардлагатай. Үүнд улсын төсвөөс 10.7 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ жил тарианы болц муу байгаатай холбоотойгоор ногоон тэжээл болгож боох ажлыг зохион байгуулна. Ингэснээр тариаланчид үйлдвэрлэлийн зардалаа нөхөх, малчид чанартай тэжээл нөөцлөх боломжтойг салбарын яамнаас онцолж байна. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалын ярихыг сонсоё.

Хуваалцах