Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилтийн хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт дараах даалгаврыг үүрэг болголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа
Өвөлжилтийн хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл, Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал, Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт дараах даалгаврыг үүрэг болголоо.

Үүнд, хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн аймгуудын асуудлыг судлан, Засгийн газарт танилцуулан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт, Орон нутагтаа цас ихтэй бүс нутагт байгаа отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт, Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар, Хилийн зурвас бүс нутагт өвөлжиж, хаваржих малчдын нийгмийн асуудалд анхаарал тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэн нарт, Малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгалаа.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах