Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өвөр Монгол дэлхийн ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг нийлүүлдэг

Өнгөрсөн оны тоо баримтаас харахад Өвөр Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр 7.57 сая хувцас хэрэглэл үйлдвэрлэсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монгол дэлхийн ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг нийлүүлдэг
Өвөр Монгол дэлхийн ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг нийлүүлдэг. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон дэлхийн ноолууран бүтээгдэхүүний 40 хувийг дангаар ханган нийлүүлдэг талаар урд хөршийн CCTV мэдээллээ. Тус бүс нутгийн ноолуур нь бусад орны бүтээгдэхүүнтэй харьцуулахад чанар сайтай гэдгээрээ алдартай.

Хятад ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улс бөгөөд энэ салбарын зах зээлд гарч буй бүтээгдэхүүний 70 хувийг ханган нийлүүлдэг. 2018 оны судалгаагаар, Хятад улс 6600 тонн ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн.

Түүнчлэн Өвөр Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүн чанартай бөгөөд уян, зөөлөн байдгаараа онцлог аж. Өнгөрсөн оны тоо баримтаас харахад Өвөр Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр 7.57 сая хувцас хэрэглэл үйлдвэрлэсэн нь Хятадын бусад бүс нутгаас хамгийн өндөр үзүүлэлт юм.

Хуваалцах