Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өвөр Монголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж, эдгэрүүлж байна

Сүүлийн 20-иод хоног Өвөр Монголд "COVID-19"-ийн халдвар авсан хүн нэмэгдээжгүй аж. Мөн дээрх 75 хүн бүгд Хятад үндэстэн юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж, эдгэрүүлж байна
Өвөр Монголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж, эдгэрүүлж байна. Зураг: МҮОНРТ

Шинийн 15-ны билигт сайн энэ өдөр Өвөр Монголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж эдгэрүүлж байгаа тухай баяртай мэдээг уншигч танаа дуулгаж байгаадаа таатай байна.

Өвөр Монголын хэмжээнд нийт 75 хүн энэ аюулт хижиг тахал өвчнөөр халдварлан өвчилж өнөөдрийн байдлаар Ордос хот 11, Баяннуур аймаг долоо, Улаанхад хот ес, Бугат хот ес, Хөх хот зургаа, Хөлөнбуйр аймаг долоо, Улаанцав аймаг хоёр, Шилийн гол аймаг ес, Тунлио хот долоо, Ухай хот хоёр, Хянган аймаг нэг нийт 70 хүн эмчилэгдэн эрүүл болж, нэг хүн нас барж, одоо дөрвөн хүн эмнэлэгт эмчүүлж байгаа гэнэ.

Хуваалцах