Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Өвөр Монголд уншигдах ном нэгээр нэмэгдэв

Крилл бичиг сурч байгаа өвөрлөгч хүмүүс ингэж хос бичгээр хэвлэгдсэн номыг харьцуулж унших нь их үр дүнтэй байдаг гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монголд уншигдах ном нэгээр нэмэгдэв
Өвөр Монголд уншигдах ном нэгээр нэмэгдэв. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголчуудын дунд криллээр уншиж, бичдэг хос бичигтэн маш олон болжээ. Зөвхөн энэ талаар үйл ажиллагаа явуулдаг WeChat-ын бүлгэмүүд ч байдаг аж.

Хэл соёлоо бүтэн авч үлдэхийн тулд ийм арга сэдэж буй тэдний захиалгаар "Айн Жалудын цавчилдаан" уйгаржин, крилл хоёр бичгээр хэвлэгдлээ.

Крилл бичиг сурч байгаа өвөрлөгч хүмүүс ингэж хос бичгээр хэвлэгдсэн номыг харьцуулж унших нь их үр дүнтэй байдаг гэнэ.

Энэхүү зохиолыг Өвөр Монголын Ордос нутгийн Түмт Шинэ хэмээх бичгийн хүн босоо Монгол бичиг рүү алдаагүй буулгасныг дурдууштай.

Хуваалцах