Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Өвөр Монголын гар урлалын үзэсгэлэн худалдааны борлуулалт хоёр сая юань давжээ

Уг үзэсгэлэнд Өвөр Монголын 500 гаруй аж ахуйн нэгжийн 5000 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монголын гар урлалын үзэсгэлэн худалдааны борлуулалт хоёр сая юань давжээ
Өвөр Монголын гар урлалын үзэсгэлэн худалдааны борлуулалт хоёр сая юань давжээ. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголын гар урлал, инноваци, аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын 25-29-нд Хөх хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болжээ. Уг үзэсгэлэн худалдааны үеэр интернет борлуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын нийт хэмжээ хоёр сая юань давсан хэмээн CCTV мэдээллээ.

Уг үзэсгэлэнд Өвөр Монголын 500 гаруй аж ахуйн нэгжийн 5000 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

Түүнчлэн уг арга хэмжээний үеэр, интернет шууд дамжуулалт болон үзэсгэлэнгийн талбай дахь борлуулалтын хэлбэрийг уялдуулан бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан байна. Тодруулбал, үзэсгэлэнгийн талбайд 20 мянга гаруй хүн зочилсон бол интернет шууд дамжуулалтад 3 сая 500 мянга гаруй хэрэглэгч хандаж, нийт борлуулалт нь хоёр сая 140 мянган юаньд хүрчээ.

Хуваалцах