Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөр Монголын “Одон” телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид МҮОНРТ-д зочиллоо

Өвөр Монголын “Одон” телевизийн “Нахиа” нэвтрүүлгийн даамал Б.Цэнгэл, “Замд гаръя” нэвтрүүлгийн даамал Бөхөө, хөтлөгч Хорвоо, зураглаач З.Алдар, Хосоо болон “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн ахлагч Д.Нямдорж, сэтгүүлч Э.Ичинхорлоо, зураглаач Б.Ганзориг, Энхмандал нар өнөөдөр Монголын үндэсни

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монголын “Одон” телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид МҮОНРТ-д зочиллоо
Өвөр Монголын “Одон” телевизийн сэтгүүлч, уран бүтээлчид МҮОНРТ-д зочиллоо. Зураг: МҮОНРТ

Өвөр Монголын “Одон” телевизийн “Нахиа” нэвтрүүлгийн даамал Б.Цэнгэл, “Замд гаръя” нэвтрүүлгийн даамал Бөхөө, хөтлөгч Хорвоо, зураглаач З.Алдар, Хосоо болон “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийн ахлагч Д.Нямдорж, сэтгүүлч Э.Ичинхорлоо, зураглаач Б.Ганзориг, Энхмандал нар өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд зочиллоо. Дээрх уран бүтээлчдийг Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Г.Батзаяа, “MNB спорт” сувгийн захирал Ц.Лхагвадаш, МҮОНРТ-ийн Программын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат нар хүлээн авч уулзав.

Монгол орны үнэт баялаг, өв соёл, онгон дагшин байгал, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястны онцлог, XXI зууны монголчуудын аж байдал, үндэстний онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, ярилцлага, тэмдэглэлээр баримтжуулан авч мөнхлөн үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төсөл хэрэгжээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд хэдийн өөрийн гэсэн үнэнч үзэгч, уншигчидтай болсон. Тэгвэл Өвөр Монголын “Одон” телевизийн уран бүтээлчид тус төслийн багтай хамтран өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 9-ний хооронд монгол орноор аялж, аяллын цуврал нэвтрүүлэг бэлдэж байгаа аж.

Дээрх уулзалтын үеэр МҮОНРТ-ийн удирдлагууд болон “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан, “Одон” телевизийн уран бүтээлчид дэлгэцийн урлагийн салбарын талаар болон нийтлэл, нэвтрүүлгийн бодлогын талаар ярилцлаа. Мөн “Одон” телевизийн “Нахиа” нэвтрүүлгийн даамал Б.Цэнгэл “Би өмнө нь МҮОНРТ-ийн “Соно” студид ирж туршлага судалж байсан. Танай радио, телевизийн баг хамт олон, уран бүтээлчид маш чадварлаг. Дахин МҮОНРТ-д зочилж байгаадаа маш их баяртай байна. Тухайн үеийг бодвол Олон нийтийн радио, телевизийн барилгын дотор болон гаднах өнгө төрх маш гоё болжээ” гэлээ. Дараагаар нь МҮОНРТ-ийн Программын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Өвөр Монголын “Одон” телевиз хоорондын контент солилцоог эргэн сэргээх, эрчимжүүлэх хэрэгтэй” гэв.

Хуваалцах