Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын эмнэлгийн төлөөлөл ГССҮТ-д зочиллоо
Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Батзориг болон удирдлагын баг зочдыг хүлээн авч байгууллагын үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мэдээллийн алба

Өнөөдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын эмнэлгийн төлөөлөл орлогч дарга Хурц, гадаад харилцааны дарга Сүлон, тамгын газрын дарга Түмэнгэрэл нар хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Батзориг болон удирдлагын баг зочдыг хүлээн авч байгууллагын үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын эмнэлэг нь 1947 онд байгуулагдсан, ууган эмнэлгүүдийн нэг бөгөөд нийт 2700 ортой, 5000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй байгууллага гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.


















