Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрбайгалийн хязгаарт байгаа Дорнодын оюутнуудыг Алтанбулаг боомтоор татан авна

Одоогоор 33 оюутан буцаж ирэх хүсэлтээ ирүүлээд байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрбайгалийн хязгаарт байгаа Дорнодын оюутнуудыг Алтанбулаг боомтоор татан авна
Өвөрбайгалийн хязгаарт байгаа Дорнодын оюутнуудыг Алтанбулаг боомтоор татан авна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Читад болон районуудад сурч, амьдарч буй Дорнод аймгийн харьяат оюутнууд хойд хөршид “COVID-19” цар тахал хурдацтай тархаж буйтай холбогдуулан Чулуунхороот сумын Эрээнцав боомтоор эх орондоо буцаж ирэх хүсэлтээ Дорнод аймгийн Онцгой комисст хүргүүлжээ. Уг хүсэлтийг судалж үзээд Улсын Онцгой комисст уламжилсан бөгөөд Онцгой комиссоос ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах тухай хариуг ирүүлжээ. Иймээс тус аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албаар дамжуулан хүсэлтийн хариуг сурч буй сургуулиудад нь албан ёсоор мэдэгдэхээр болсон байна.

Одоогоор 33 оюутан буцаж ирэх хүсэлтээ ирүүлээд байна хэмээн Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах