Өвөрхангай аймаг малынхаа тоогоор тэргүүлжээ
Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, үхрийнх 0.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй.
Мэдээллийн алба

Манай улс 2015 оны мал тооллогын дүнгээр 56 сая толгой малд хүрч өмнөх оныхоос 3975 толгой малаар өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн жил 18 сая төл хүлээн авсан нь түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил болжээ. 56 сая толгой мал нь 2014 оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өссөн үзүүлэлт юм байна. Мөн хамгийн олон малтай аймгаар 4 сая 510 мянга 986 мал тоолуулсан Өвөрхангай тэргүүлжээ.
.jpg)
Харин хамгийн олон мал тоолуулсан сумаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум тэргүүлсэн байна.


















