Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Өвөрхангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/118 дугаар захирамжаар зудын гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Өвөрхангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/118 дугаар захирамжаар зудын гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийг хамруулсан соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Хуваалцах