Өвөрхангай аймагт 781 хүн улаанбурханаар өвчилжээ
Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 289 бүртгэгдэж, нийт өвчлөл 781 болж, 20 нь лабораториор батлагдсан байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 289 бүртгэгдэж, нийт өвчлөл 781 болж, 20 нь лабораториор батлагдсан байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 57 хувь нь эмнэлэгт хэвтсэн 43 хувь нь гэрээр эмчлүүлсэн бөгөөд Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий сумдад голомтлон, бусад сумдад алаг цоог хэлбэрээр гарчээ.
Тодруулбал, нийт бүртгэгдсэн тохиолдын 45.5 хувь нь Арвайхээр хотод, 16.4 хувь нь Хархорин суманд, 7.6 хувь нь Уянга суманд, 7.6 хувь нь Зүүнбаян-Улаан суманд, 7.6 хувь нь Бат-Өлзий суманд тус тус гарсан бөгөөд цаашдаа сумдад нэмэгдэх хандлагатай байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
Улаанбурханы өвчлөлд 10-39 насны хүүхэд, залуучууд, вакцин тарих нас болоогүй бага сартай хүүхдүүд илүүтэй өртөж байна. Нийгмийн бүлгээр авч үзвэл гэртээ болон сургуулийн хүүхдүүд, малчид дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт 30 хүүхэд, 18 том хүн хэвтэн эмчлүүлж байна.


















