Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймагт элсэлтийн ерөнхий шалгалт ур чадварын шалгалтаар үргэлжилж байна

Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 872 сурагч Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд хамрагдлаа. Үүнээс 2019 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд 10 хичээлээр давхардсан тоогоор 2006 шалгалт өгсөн байна. Энэ онд шууд засалтын технологи нэвтэрснээр эцэг, эхчүүд, сурагчдад хүндрэл учруулахгүй хялб

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймагт элсэлтийн ерөнхий шалгалт ур чадварын шалгалтаар үргэлжилж байна
Өвөрхангай аймагт элсэлтийн ерөнхий шалгалт ур чадварын шалгалтаар үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 872 сурагч Элсэлтийн Ерөнхий шалгалтад хамрагдлаа. Үүнээс 2019 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд 10 хичээлээр давхардсан тоогоор 2006 шалгалт өгсөн байна. Энэ онд шууд засалтын технологи нэвтэрснээр эцэг, эхчүүд, сурагчдад хүндрэл учруулахгүй хялбар байсан гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.

ЭЕШ-д Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Т.Болормаа, Т.Цэцэгмаа нар Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан бол Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч О.Жадамба математикийн хичээлээр 800 оноо авсан. Мөн нийгмийн тухай мэдлэг хичээлээр Лабаоратори Мэргэд сургуулийн сурагч Т.Гийхнаран, Ш.Ичинхорлоо, Б.Нандин-Эрдэнэ нар тус тус 800 оноо авсан амжилтийг үзүүлжээ. Эдгээр сурагчдыг аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулна.

Өнөөдөр ЭЕШ ур чадварын шалгалтаар үргэлжилж тус шалгалтанд 70 гаруй сурагч оролцож байна. Хяналтын тоо аймгуудаар жагсаасан нэгдсэн дүн өнөөдөр орой эцэслэж гарна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч: О.Отгонцэцэг

Хуваалцах