Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Өвөрхангай аймагт хаваржилт хэвийн байна

Өвөрхангай аймгийн нийт нутгаар хаваржилт хэвийн, малын тарга тэвээрэг сайн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймагт хаваржилт хэвийн байна
Өвөрхангай аймагт хаваржилт хэвийн байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн нийт нутгаар хаваржилт хэвийн, малын тарга тэвээрэг сайн байна. Өнгөрсөн өвөл малын халдварт өвчин гараагүй, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр сумын 150 гаруй малчин өрх Архангай, Булган аймаг болон өөрийн аймгийн зарим суманд отор хийж, бусад сумын малчид нутагтаа өвөлжжээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт мал төллөж эхэлсэн байна. Өвс, тэжээлийн нөөц хангалттай, нэг боодол өвсийг 7000 гаруй төгрөгөөр борлуулж байна гэж ИТХ-ын дарга н.Ишдорж ярилаа.

Хуваалцах