Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймагт хонхны баяр тэмдэглэхийг хоригложээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга энэ жил цэцэрлэг, сургууль төгсөгчдийн хэмжээнд хонхны баяр тэмдэглэхгүй байх тухай захирамж гаргасан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймагт хонхны баяр тэмдэглэхийг хоригложээ
Өвөрхангай аймагт хонхны баяр тэмдэглэхийг хоригложээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Засаг дарга энэ жил цэцэрлэг, сургууль төгсөгчдийн хэмжээнд хонхны баяр тэмдэглэхгүй байх тухай захирамж гаргасан байна. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй утсаар холбогдлоо. Тэрбээр “Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, ерөнхий боловсролын сургуулийн 1, 5, 9 дүгээр анги төгсөгчдийн хүрээнд хонхны баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, 12 дугаар анги төгсөгчдийн боловсролын бичиг баримтыг ёслол хүндэтгэлийн байдлаар гардуулан өгөхийг үүрэг болгосон. Учир нь эцэг, эхчүүд бидэнд энэ асуудлаар удаа дараа хүсэлт тавьж байсан. Дунд сургуулийн хүүхдүүд хонхны баяр нэрийдлээр хөдөө рүү амралт зугаалгаар явж, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмт хэрэгт холбогдох асуудал их гардаг учраас аймгийн удирдлагын зүгээс энэ шийдвэрийг гаргасан” гэсэн юм.

Энэ жилийн хувьд тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн 1, 5, 9, 12 дугаар ангийг нийт 9159 хүүхэд төгсөх аж.

Хуваалцах