Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймагт “Сарлагийн баяр” болж байна

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Сарлагийн баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Сарлагийн баяр Орхоны хүрхрээгээс баруун тийш Өндөр-Хясаа хэмээх газарт болж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймагт “Сарлагийн баяр” болж байна
Өвөрхангай аймагт “Сарлагийн баяр” болж байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд “Сарлагийн баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Сарлагийн баяр Орхоны хүрхрээгээс баруун тийш Өндөр-Хясаа хэмээх газарт болж байна.

Сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зорилготойгоор зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаа нь сарлагийн уралдаан, багийн тэмцээн буюу сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох болон сарлагийн шилдэг бүтээгдэхүүн, сайхан сарлаг шалгаруулах гэсэн төрлөөр болно.

Энэ жилийн баярыг ССАЖЯ-ны харьяа АЖҮТ, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Бат-Өлзий сумын ЗДТГ, Өвөрхангай аймгийн ССАЖГ, Дэлхийн Өв-Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй юм.

Хуваалцах