Өвөрхангай аймгаас 160 орчим тамирчин "Хүүхдийн спортын их наадам"-д оролцоно
Энэ сарын 7-15-ны өдрүүдэд болох хүүхдийн спортын 6 дугаар их наадамд оролцох Өвөрхангай аймгийн баг, тамирчид Улаанбаатар хотыг зорилоо. 34 төрлөөр зохион байгуулагдах энэ удаагийн наадамд Өвөрхангай аймгийн 160 орчим тамирчин 16 төрөлд өрсөлднө. Тэмцээнд оролцохоор явж байгаа тамирчдад аймгийн уди
Мэдээллийн алба

Энэ сарын 7-15-ны өдрүүдэд болох хүүхдийн спортын 6 дугаар их наадамд оролцох Өвөрхангай аймгийн баг, тамирчид Улаанбаатар хотыг зорилоо. 34 төрлөөр зохион байгуулагдах энэ удаагийн наадамд Өвөрхангай аймгийн 160 орчим тамирчин 16 төрөлд өрсөлднө. Тэмцээнд оролцохоор явж байгаа тамирчдад аймгийн удирдлагууд амжилт хүсч, төв талбайгаас үдэн гаргасан юм. Хүүхдийн спортын наадамд Өвөрхангай аймгийн тамирчид үргэлж манлайлан оролцдог бөгөөд жүдо бөхөөр багаараа тэргүүн байр эзэлсэн, самбо, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн төрлөөр гуравдугаар байрт шалгарч байсан зэрэг амжилтыг өмнөх жилүүдэд үзүүлж байжээ.
Дашрамд дурдахад: Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг хүүхдийн олимп болох тус наадам цаашид хоёр жил тутамд зохион байгуулагдах шийдвэр гарсан байна.
Сурвалжлагч: О.Отгонцэцэг


















