Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймгаас 6 малчин өрх “Алтан төлийн эзэн”-ээр тодорлоо

МҮОНР-гоос ХХААХҮЯ-тай хамтарч жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймгаас 6 малчин өрх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймгаас 6 малчин өрх “Алтан төлийн эзэн”-ээр тодорлоо
Өвөрхангай аймгаас 6 малчин өрх “Алтан төлийн эзэн”-ээр тодорлоо. Зураг: МҮОНРТ

МҮОНР-гоос ХХААХҮЯ-тай хамтарч жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймгаас 6 малчин өрх энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо.

Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэл, зөвлөмжийн хүрээнд малчдын шагналыг өнөөдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд гардуулан өглөө.

Энэ жил Бүрд сумын 2 дугаар багийн малчин М.Ганзориг, Ё.Даариймаа нар “Алтан хурганы эзэн”-ээр тодорсон бол Богд сумын 5 дугаар багийн малчин Д.Баасансүрэн, Ц.Хишигжаргал, Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Л.Төрбат, Ц.Цэцэгбадам, Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн малчин Ц.Нэмэх, Ш.Сүнжидмаа нар “Алтан ишигний эзэн”-ээр тус тус тодорчээ.

Монголын мэдээ сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч О.Отгонцэцэг

Хуваалцах