Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймгийг "шар" түвшинд шилжүүллээ

Холбогдох хууль тогтоомжууд, улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 14-ний хуралдааны шийдвэрийн дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймгийг "шар" түвшинд шилжүүллээ
Өвөрхангай аймгийг "шар" түвшинд шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Холбогдох хууль тогтоомжууд, улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 14-ний хуралдааны шийдвэрийн дагуу Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/73 тоот захирамжаар Өвөрхангай аймгийг “Ковид-19” цар тахлын "шар" түвшинд шилжүүллээ.

Ингэснээр аливаа хязгаарлалтуудыг цуцалж байгаа бөгөөд нийт иргэд, байгууллагууд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа халдвараас сэргийлэх заавар, зөвлөмжийг баримталж ажиллах юм.

Мөн Өвөрхангай аймагт болон орон даяар малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, зарим сумдад хорио цээрийн дэглэм сахиулж байгаа тул мал оролцуулсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байхыг аймгийн Засаг даргаас сумдын удирдлагуудад үүрэг болголоо гэж Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах