Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэн дэлгэлээ
Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Торгоны замын нууц” жуулчны баазад Чингис хаан Үндэсний музей “Түмэн Амгалант Асар” ХХК хамтран “Монголчууд ба Торгоны зам” тусгай үзэсгэлэнг орон нутагт анх удаа дэлгэлээ.
Мэдээллийн алба

Энэхүү үзэсгэлэн нь Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй дотоодын томоохон үзэсгэлэнд бөгөөд, нийт 38 дэсийн 46 үзмэрийг нийтэд ил болгон үзүүлж байна.

аян дэлхийд Монголын их амар амгалан (Pax Mongolica)-г тогтоож байсан Монголын эрин үе гэгдэх XIII-XIV зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол коридор болох Торгоны зам дагуух соёлын их солилцоо, худалдаа, эдийн засаг, бичиг соёлын өвийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан мэдэхийг хүсвэл та Торгоны замын нууц баазаар заавал дайрч түр саатаан оюун мэлмийгээ баясгах боломжтой юм.
Тус үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл дэлгэгдэж олны хүртээл болно.