Өвөрхангай аймгийн малчид зөвлөлдөнө
“Аймгийн малчдын зөвлөгөөн” тавдугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох гэж байна.
Мэдээллийн алба

“Аймгийн малчдын зөвлөгөөн” тавдугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох гэж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд нийт малчдаа төлөөлж 400 гаруй малчин оролцох аж.
Малчид “Малын чанарыг сайжруулж, ашиг шимийн үнэлэмжийг нэмэгдүүлье” уриан дор зөвлөлдөх юм байна. Зөвлөгөөний үеэр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн бага оврын шинэ, шинэлэг техник, технологийн үзэсгэлэн зохион байгуулах ажээ.


















