Өвөрхангай аймгийн төвийг камержууллаа
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумыг камержуулах ажил дуусч, хотын амьдрал хяналтанд орлоо. Орон нутгийн хөгжлийн сангийн 500 гаруй сая төгрөгөөр хотын 80 гаруй хэсэгт иж бүрэн хяналтын камерын суурилуулсан бөгөөд авто зам, гудамж талбай, худалдааны төв зэрэг чухал обьектуудыг хянаж, нөхцөл байдлыг ор
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумыг камержуулах ажил дуусч, хотын амьдрал хяналтад орлоо.
Орон нутгийн хөгжлийн сангийн 500 гаруй сая төгрөгөөр хотын 80 гаруй хэсэгт иж бүрэн хяналтын камерын суурилуулсан бөгөөд авто зам, гудамж талбай, худалдааны төв зэрэг чухал обьектуудыг хянаж, нөхцөл байдлыг орон нутгийн хэвлэл мэдээллээр тогтмол мэдээллэх юм.
Арвайхээр хотыг камерын иж бүрэн системтэй болгох ажлыг Айт Зоне ХХК тендэрт шалгаран амжилттай хийж гүйцэтгэжээ.
Хяналтын камерыг ашиглалтад оруулснаар иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлэх, амгалан тайван байдлыг хангахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэдгийг аймгийн удирдлагууд нээлтийн үеэр онцоллоо.


















