Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангайчууд 400 гаруй иргэнээ нийтийг хамарсан ажилд хамруулна

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар жилдээ 2000 орчим иргэнийг шинэ ажлын байранд, 1000 гаруй иргэнийг түр ажилд зуучлан ажилладаг. Энэ оны эхний таван сарын байдлаар гүйцэтгэл 40 орчим хувьтай байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангайчууд 400 гаруй иргэнээ нийтийг хамарсан ажилд хамруулна
Өвөрхангайчууд 400 гаруй иргэнээ нийтийг хамарсан ажилд хамруулна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймагт энэ оны эхний таван сарын байдлаар нийтийг хамарсан ажилд 100 гаруй иргэн хамрагджээ. Тус ажилд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй зорилтот бүлгийн иргэдийг ажиллуулж, амжиргаанд нь эерэгээр нөлөөлж байна.

Тус аймгийн хэмжээнд энэ онд нийтийг хамарсан ажилд 400 гаруй иргэнийг ажиллуулахаар төлөвлөж 117 сая төгрөгийг төсвөлсөн. Одоогийн байдлаар 124 иргэн арван хоногийн хугацаатай түр ажлын байранд ажиллаад байна.

Дулааны улиралд барилгын салбарт ажиллахаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн иргэд олон байдаг. Харин барилгын компаниуд мэргэжлийн брагиадаар ажлаа гүйцэтгүүлснээр дээрх иргэд ажилд зуучлагдахгүй сөрөг тал байгааг холбогдох албаны хүн хэлж байлаа. Мөн аймгийн хэмжээнд барилгын инженер, мэргэжлийн тогооч хамгийн их эрэлттэй байна.

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар жилдээ 2000 орчим иргэнийг шинэ ажлын байранд, 1000 гаруй иргэнийг түр ажилд зуучлан ажилладаг. Энэ оны эхний таван сарын байдлаар гүйцэтгэл 40 орчим хувьтай байна.

Ажлын эрчимтэй үе болох зуны сард иргэдийг ажлын байранд зуучлах хувь нэлээд өсдөг талаар хэлж байлаа.

Хуваалцах