Өвөрхангайд 21 цэгт автобусны буудал байгуулна
орон нутгийн төсвийн хөрөнгөөр 25 хүний суудалтай дунд оврын дөрвөн автобус худалдаж авсан байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн 21 цэгт автобусны буудал барьж эхэлснийг тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Өвөрхангай аймгийн удирдлага энэ оныг тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарласны хүрээнд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахаар болжээ. Үүний хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 25 хүний суудалтай дунд оврын дөрвөн автобус худалдаж авсан байна.
Сонирхуулахад, Арвайхээр суманд өмнө нь нийтийн тээвэр явдаггүй байсан аж. Иргэдийнхээ нийтийн тээврээр хямд зорчих боломжийг бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ тус аймгийн Засаг дарга онцолжээ.


















