Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав

Өвөрхангай аймгийн нутгаар 0.4-10.0 мм нойтон цас орж, ялангуяа нутгийн өмнөд хэсгээр 6.0-10.0 мм нойтон цас орж

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав
Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав. Зураг: МҮОНРТ

2021 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.8-5.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-14 метр хүрч цасан шуурга 01:43-10:43 үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-6.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-13 метр хүрч, цасан шуурга 01:17-04:00 минут үргэжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр 1.0-10.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-12 метр хүрч, цасан шуурга 01:26-15:05 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл тус тус ажиглагдав.Нойтон цас: Өвөрхангай аймгийн нутгаар 0.4-10.0 мм нойтон цас орж, ялангуяа нутгийн өмнөд хэсгээр 6.0-10.0 мм нойтон цас орж, үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

Хуваалцах