Өвөрхангайн зарим иргэнд хуулийн тухай ойлголт өглөө
Шүүхийн шинэтгэлийн асуудлаар ШЕЗ-ийн дарга О.Лүндэндорж Өвөрхангай аймгийн зарим иргэнд иргэний хуулийн тухай мэдээлэл олголоо.
Мэдээллийн алба

Шүүхийн шинэтгэлийн асуудлаар ШЕЗ-ийн дарга О.Лүндэндорж Өвөрхангай аймгийн зарим иргэнд иргэний хуулийн тухай мэдээлэл олголоо. Ингэснээр тэд хуулийг ойлгож, өөртөө эрх зүйн туслалцаа өгч чадахаар болов. Энэ үеэр хэрэг хийсэн гэж сэжиглэгдэж байгаа зарим иргэнтэй уулзахад ямар буруу үйлдэл хийж, цагдаад дуудаад байгаагаа ч ойлгохгүй байсан юм.
Хууль мэдэхгүйгээсээ болж алдах, хувь заяагаа буруу шийдүүлэх эрсдэл өндөр бий болохоор иргэд ч үүнд өргөнөөр оролцов. Ингэснээр тэд шүүх, хуулийн байгууллагынханд амьдралаа буруугаар шийдүүлэх, хаалттай хаалганы цаана хэн нэгний хувь заяа шийдэгдэх эрх олгогдоогүй гэдгийг ч ойлгож авлаа. Түүнчлэн зарим иргэний хувьд шүүхэд хэрхэн хандах, эрх зүйн өмгөөлөл авах боломжтойг ч ойлгов.


















