Өвөрмонгол эмэгтэй цаазын ял сонсчээ
1,23 тэрбум юань буюу 200 сая долларын хөрөнгийг бусдыг хуурч мэхэлж авсан Су Еню хэмээх 42 настай Өвөрмонгол эмэгтэй Хятадын шүүхээс цаазын ял сонсжээ.
Мэдээллийн алба

1,23 тэрбум юань буюу 200 сая долларын хөрөнгийг бусдаас хуурч мэхэлжавсан Су Еню хэмээх 42 настай Өвөрмонгол эмэгтэйд Хятадын шүүх цаазын ял оноожээ.
Тэрбээр 2006 оноос эхлэн ресторан, фитнесс, нүүрсний уурхай, ферм зэргийг ашиглан хөрөнгө оруулагчдаас мөнгө татан төвлөрүүлж, 20 сая юаниар нь сугалаа хүртэл худалдан авч байсан бөгөөд 2006-2009 онд бизнес эрхэлж байсан бүх бичиг баримтуудаа устгасан байжээ.


















