Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрмонгол иргэнийг зодсон гэх хүмүүсийг шалгаж байна

“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуус “Бурхан халдун”-д аялж яваад гадны иргэдийг зодож, сөхрүүлсэн бичлэг интернэтээр тараад байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрмонгол иргэнийг зодсон гэх хүмүүсийг шалгаж байна
Өвөрмонгол иргэнийг зодсон гэх хүмүүсийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуус “Бурхан халдун”-д аялж яваад гадны иргэдийг зодож, сөхрүүлсэн бичлэг интернэтээр тараад байгаа билээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн “Монгол Улсад мөрдөж буй хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс энэхүү хэргийг үйлдсэн хүмүүсийг шалгаж байгаа. Үүнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Харин энэ талаар Улсын харцага Г.Ганхуяг хоёр өдрийн өмнө өөрийн фэйсбүүк хуудаснаа “Эдгээр хүмүүст Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүйг нь сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж гарсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” хэмээн бичсэн байна.

Хуваалцах