Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Өвөрмонголын 100 гаруй хүүхэд “Найрамдал” зусланд амарна

Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаанаар гурван улсын хүүхэд залуучуудын танилцах аяллыг зохион байгуулахаар тогтсон. Энэ хүрээнд ӨМӨЗО-ы 100 гаруй хүүхэд залуус “Энхтайван Найрамдал, Залуу элч” уриан дор аяллаа хийж байна.

YТ
Yндэсний телевиз

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрмонголын 100 гаруй хүүхэд “Найрамдал” зусланд амарна
Өвөрмонголын 100 гаруй хүүхэд “Найрамдал” зусланд амарна. Зураг: МҮОНРТ

Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаанаар гурван улсын хүүхэд залуучуудын танилцах аяллыг зохион байгуулахаар тогтсон. Энэ хүрээнд ӨМӨЗО-ы 100 гаруй хүүхэд залуус “Энхтайван Найрамдал, Залуу элч” уриан дор аяллаа хийж байна.

Манай улсад аялан ирж байгаа ӨМӨЗО-ы 100 гаруй хүүхэд залуус Бугат-Эрээн-Замын Үүд-Улаанбаатар гэсэн маршрутаар энэ сарын 1-6-ны хооронд аялах юм. Улаанбаатар хотод буусан даруйдаа аялагчид ОУ-ын хүүхдийн “Найрамдал” зусланд саатаж, амрагч хүүхдүүдтэй танилцан тоглож, өөр өөрсдийн соёл, уламжлал, ахуй соёлынхаа талаар мэдээлэл солилцох юм.

Хуваалцах