Өвөрмонголын төлөөлөгчид манай улсад айлчилж байна
УИХ-ын дэд даргын урилгаар БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр манай улсад хүрэлцэн ирлээ.
Мэдээллийн алба

Ноён Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Арвин зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд айлчлалын хүрээнд хийгдэх ажлуудын талаар харилцан санал солилцов.
Айлчлалын хугацаанд зочид УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхана. Мөн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзах ажээ.