Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ҮЗ-ийн дарга Л.Пүрэвдорж Монгол улсын гавъяат агрономич С.Халтартай уулзлаа

Хан-Уул дүүргийн 2-р хорооны иргэн Монгол улсын гавъяат агрономич С.Халтар нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 2 дахь удаагаа өргөдөл гаргасан билээ. Өргөдөл гомдлын дагуу Үндэсний зөвлөлийн дарга хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ҮЗ-ийн дарга Л.Пүрэвдорж Монгол улсын гавъяат агрономич С.Халтартай уулзлаа
ҮЗ-ийн дарга Л.Пүрэвдорж Монгол улсын гавъяат агрономич С.Халтартай уулзлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн идэвхитэй үзэгч, гавъяат агрономич С.Халтар Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржтой уулзаж, Олон нийтийн телевизийн зарим нэвтрүүлгийн талаар бичсэн өргөдлөө гардуулан өгч, тус телевизийн зарим нэвтрүүлгийг нэлээд шүүмжлэн ярилцаад, Үндэний зөвлөлийн хуралд оролцож, санал шүүмжлэлээ хэлэхийг хүсэв. Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж “Зарчмын хувьд, аль ч иргэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралд оролцож, санал хүсэлтээ хэлж болно” гэсэн хариу өгөв. Ингээд иргэн С.Халтарын өргөдлийг шалгуулахаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн өргөдөл шалгах хороонд шилжүүлэв.

Хуваалцах