Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Узбекистаны тамирчнаас сэргээш илэрч, Л.Төртогтоход мөнгөн медаль нөхөн олгов

Улмаар Дэлхийн бөхийн холбоо/UWW/-ноос түүний медалийг хураан авч, Л.Төртогтоход нөхөн олгов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Узбекистаны тамирчнаас сэргээш илэрч, Л.Төртогтоход мөнгөн медаль нөхөн олгов
Узбекистаны тамирчнаас сэргээш илэрч, Л.Төртогтоход мөнгөн медаль нөхөн олгов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 2014 онд болсон чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-д мөнгөн медаль хүртсэн Узбекистаны тамирчин З.Отарумодовагаас дахин шинжилгээ авахад сэргээш илэрчээ.

Улмаар Дэлхийн бөхийн холбоо/UWW/-ноос түүний медалийг хураан авч, Л.Төртогтоход нөхөн олгов.

Налайх дүүргийн тамирчин Л.Төртогтох хагас шигшээд Узбекистаны бөхөд ялагдан тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү түүнд залуучуудын Азийн аваргын мөнгөн медалийг нөхөн олгосон юм.

Хуваалцах